"Шонхор" багийн багш дасгалжуулагчид, баг хамт олондоо АМЖИЛТ хүсье

Хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдрын болон ёс суртахуун, сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх зорилгоор дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд дүүргийн Засаг даргын нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг 2022.04.22-ны өдөр зохион байгуулж байна. Тус тэмцээнд сургуулиа төлөөлөн оролцож буй "Шонхор" багийн багш дасгалжуулагчид, баг хамт олондоо АМЖИЛТ хүсье.