Танилцуулга Түүхэн хөгжил Бидний амжилт
СУРГУУЛИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО

СУРГУУЛИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО
73 дугаар сургуулийн ҮЭХ нь 1996 оноос үүсэлтэй бөгөөд 2000 онд албан ёсны тамга гэрчилгээгээ авч МТЗҮЭХолбоонд гишүүнчлэлтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Албан ёсны хороог үүсгэн байгуулсан анхны дарга нь сургалтын менежер С.Самдандовжид багш юм. Тэрээр 1998-2006 онд удирдаж байсан. 2006-2015 онд Түүх, нийгмийн багш П.Ганбат удирдаж байгаад 2015 оноос Газарзүйн багш Д.Баярцэнгэл сонгогдон ажиллаж байна.

ҮЭХороо нь тэргүүлэгчид, эмэгтэйчүүдийн зөвлөл, залуучуудын зөвлөл, хянан шалгах зөвлөл, ня-бо, нярав гэсэн
бүтэцтэйгээр 101 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Багш ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, соёл олон түмний арга хэмжээ зохион байгуулах, нийгмийн асуудлыг шийдэх, гишүүдээ төлөөлөн сургуулийн захиргаатай хамтын гэрээ байгуулан үр дүнг тооцон ажилладаг олон нийтийн статустай хороо юм.