Танилцуулга Түүхэн хөгжил Бидний амжилт
Заах аргын нэгдлийн танилцуулга

ЗААХ АРГА ЗҮЙН НЭГДЭЛ

Сургалт бол тухайн судлагдахууны сурган хүмүүжүүлэх зорилтыг шийдвэрлэхэд чиглэсэн багш, суралцагчдын зорилго чиглэлтэй, зохион байгуулалт бүхий хамтын үйл ажиллагаа бөгөөд түүний үр дүнд суралцагчдад мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэн, бие хүний хувьд хөгжүүлэн, цогц чадамжийг эзэмшүүлдэг.

Манай сургууль нь өөрийн сургуулийн алсын хараа, зорилго, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд нийт багш нар заах аргын нэгдлийн дор баг болон хамтарч ажилладаг юм. Багш нар сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг баг болон хамтарч зохион байгуулснаар хичээл хоорондын уялдаа холбоог сайжруулж интеграци хичээл бэлтгэх, сургалтыг олон талт арга барилаар зохион байгуулах боломж бүрдэхээс гадна залуу багш нар ахмад багш нараас туршлага судлах, хамтран хөгжих боломж бүрддэг давуу талтай.

ЗАН-ийн багш нар нь хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөг сайжруулан боловсруулж ээлжит хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд тогтмол анхааран ажиллаж байна. Заах аргын нэгдэл нь:

  • Сурах, сургах үйлийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, хэрэгжүүлэх
  • Багш нар хамтарч ажиллах боломжийг нэмэгдүүлэх
  • Мэргэжил, арга зүйн тулгамдсан асуудлуудыг хамтын хүчээр шийдэх
  • Багш нарын зөвлөлийн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх
  • Шийдвэр гаргах түвшин дэх багш нарын оролцоог дээшлүүлэх
  • Сургууль түшиглэн багш нарыг хөгжүүлэх
  • Шинэ туршлага, санаачлагыг дэмжих, түгээх
  • Шинэ мэдээллийг шуурхай хүргэх, харилцан мэдээлэл солилцох гэх мэт ажлуудыг хариуцан амжилттай ажиллаж байна.