Танилцуулга Түүхэн хөгжил Бидний амжилт
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 73 ДУГААР СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Тээвэрчдийн техникум Улаан-Орхонд шилжиж хоосон үлдсэн 2 давхар ягаан барилгад 8 жилийн сургууль болон өргөжиж 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 21 бүлэгтэйгээр хичээллэж бага, дунд, ахлах ангийн 9 бүлэгт математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн чөлөөт бөхийн төрөлжсөн сургалтыг хичээллүүлж эхэлсэн.

Манай сургууль математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн, чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 1979 онд Зурагтын дэнжид 240 хүүхдийн суудалтай нэг давхар ягаан байшинд 12 бүлэгтэй 480 сурагчидтай бага сургууль болон хичээллэсэн. Тээвэрчдийн техникум Улаан-Орхонд шилжиж хоосон үлдсэн 2 давхар ягаан барилгад 8 жилийн сургууль болон өргөжиж 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 21 бүлэгтэйгээр хичээллэж бага, дунд, ахлах ангийн 9 бүлэгт математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн чөлөөт бөхийн төрөлжсөн сургалтыг хичээллүүлж эхэлсэн. 1993 оноос 10 жилийн сургууль болж, замчдын 280 хүүхэд тохилог дотуур байртай болсон. /одоогийн төмөр замын хүүхдийн секторын харьяа дотуур байр/

  • 1982 онд БГД-ийн Тэргүүний бага сургууль
  • 1983 онд Нийслэлийн Тэргүүний бага сургууль
  • 1986 онд Улсын Тэргүүний бага сургуулиар шалгарч цол мандат авч байжээ.

Манай сургуулийн төгсөгчдөөс шинжлэх ухааны 6 доктор гарсан байна. Энэ түүхэн хугацаанд сургуулийн нийт төгсөгчдийн 65-70% нь 2-3 үеэрээ төмөр замд замчнаас удирдах ажилтны албан тушаалд томилогдон ажиллаж байна. Эрхүү, Москва хотуудын Төмөр замын дээд сургуульд төгсөгчдийн 27-38% суралцаж 5-10% Төмөр замын удирдах газар ажиллаж байна.Тухайлбал:Техникийн ухааны доктор Дэмбэрэлсүрэн зүтгүүрийн албанд даргаар ажиллаж байна. 1953 онд баригдсан 60 жилийн насжилттай 470 хүүхдийн суудалтай 2 давхар цагаан байшинд 32 бүлэгт 933 сурагч 3 ээлжээр хичээллэж 59 багш ажиллагсдын бүрэлдэхүүнтэйгээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж байсан. 9,8 тэрбум төгрөгийн өртөгтэй 960 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилгыг МОНКОН констракшн ХХК-аар концессийн гэрээгээр бариулж 2017 оны 09-р сарын 15-ны өдөр шинэ сургуулийг хүлээн авсан. Өнөөдөр бага боловсролд 36, суурь боловсролд 18 ахлах 8 нийт 62 бүлэгт 2268 сурагч, 124 багш ажилтан, ажиллагсадтай эрүүл, аюулгүй, тав тухтай, стандартын шаардлага хангасан орчинд сургалт хүмүүжлийн ажлаа хэвийн явуулж байна. Гэрчилгээтэй кабинетийн тоо 32 байна.  Багшлах боловсон хүчний хувьд мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй 23, заах арга зүйч багш 19, боловсролын зэргийн хувьд магистр 14, баклавр 55, дипломтой 6 багш байна.  2009 оноос хойш өнөөг хүртэл төрийн дээд одон медиалаар шагнагдсан 26, салбарын “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан 34, бусад салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр 18 багш тус тус шагнагдсан байна.