12б ангийн сурагч Б.Ган-Эрдэнэ 71 кг жинд аваргын алтан медаль хүртлээ

2022 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс НЕБ-ын 73 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Б.Ган-Эрдэнэ 71 кг жинд аваргын алтан медаль хүртлээ. Мөн хамгийн олон техникийн оноог өрсөлдөгч нараасаа авсан тул тус тэмцээний "Техниктэй шилдэг бөх"-ийн цомыг хүртсэн.

Дасгалжуулагч багш Ж.Дандар, сурагч Б.Ган-Эрдэнэ болон амжилттай оролцсон нийт баг тамирчдадаа баяр хүргэе